САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ (FINA-DCS)-ИЙГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудаас улирлын тайлан болон сарын мэдээ хүлээн авах зорилго бүхий Тайлан хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлээд байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын ерөнхий мэдээллээ засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон.

Иймд, зохицуулалтын салбарын хуулийн этгээд нь цаашид тус системд хандан тайлан, мэдээгээ хууль, журамд заасан хугацаанд ирүүлж байхыг анхаарна уу. 

Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй заавар видео, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд:

1. Системийн гарын авлага: Үзэх

2. Видео заавар:Тайлан илгээх заавар:  https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4            

Тайлангийн алдаа шалгах заавар: https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs  

Цахим тайлангийн системтэй холбоотой асуудлаар холбогдох утас: 51-263425