Санхүүгийн зохицуулах хорооноос залуу үеийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Залуу үеийнхэнд санхүүгийн мэдлэг олгох” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгосноос гадна санхүүгийн залилан, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Сургалтад Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутан, залуус хамрагдаж, санхүүгийн суурь ойлголтоо нэмэгдүүлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшлээ.




