Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөл (ICURN)-ийн ээлжит хурал Энэтхэг Улсын Мумбай хотноо зохион байгуулагдаж, 17 улсын зохицуулах байгууллагын 39 төлөөлөгч оролцлоо. 2026 оны 7-р сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилсэн энэхүү хурлыг Энэтхэг Улсын Нөөцийн банк (Reserve Bank of India) зохион байгуулсан бөгөөд Нигери, Ботсвана, Ангилья, Папуа Шинэ Гвинейн Улсын зохицуулах байгууллагууд зөвлөлийн гишүүнээр элссэнийг танилцуулав.

Тус хурлаар хадгаламж, зээлийн хоршооны салбарын тогтвортой байдлыг хангах, хямралын үеийн бэлэн байдал ба эрт оролцоо, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, засаглал ба эрсдэлийн удирдлага, кибер аюулгүй байдал, үйл ажиллагааны тогтвортой байдал, дижитал нийтийн дэд бүтэц, төлбөрийн системийн хөгжил, шинэ технологийн нөлөөлөл зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, оролцогч зохицуулах байгууллагууд санхүүгийн байгууллагын хямралын үеийн бэлэн байдлыг үнэлэх аргачлал, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо, хөрвөх чадварын дэмжлэгийн механизм, хадгаламж хамгаалах тогтолцоо, хоршоодын засаглал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа хуваалцаж, салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэлээр оролцогчид санал солилцов.
Энэтхэг улсад зохион байгуулагдсан Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөлийн ээлжит хуралд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож, Монгол Улсын хадгаламж, зээлийн хоршооны салбарт хэрэгжүүлж буй эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо, эрт сэрэмжлүүлэг, эрт оролцооны арга хэмжээ, хямралын үеийн бэлэн байдлын талаарх илтгэлийг хэлэлцүүллээ.

