Template: single.php
1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол шууд шилжинэ – Баян тэс финанс
Даваа - Баасан 09:00-18:00 +976 9339-7676
Даваа - Баасан 09:00-18:00 +976 9339-7676

1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол шууд шилжинэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болсон. Тэгвэл уг ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга маргааш /2025.04.09/ хаагдана.

Иргэдийн өгсөн саналд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд баталгаажуулалт хийх юм байна. Үүний дараагаар буцаан олголтоо хуримтлуулах санал өгөөгүй хүмүүсийн мөнгийг харилцах данс руу нь шууд шилжүүлнэ гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс иргэдэд 2024 оны ногдол ашиг болгон нэг их наяд 38 тэрбум төгрөг хувaaрилах шийдвэр гаргасан. Эхний ногдол ашиг болох 121 мянга 500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд хоёр дахь ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шилжүүлсэн бол одоо үлдэгдэл 93 мянга 499 төгрөгийг шилжүүлэх юм.

Гурав хуваан олгож байгаа нь инфляци үүсэхээс сэргийлж байгааг албаныхан онцолсон.

ӨНГӨРСӨН УДААГИЙН НОГДОЛ АШИГ НЬ ОРООГҮЙ ИРГЭД ШАЛГАХ БОЛОМЖТОЙ

Хоёрдугаар сард ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, хүүхдийн мөнгөний данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийгдсэн учир мөнгөө авч чадаагүй иргэд өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөж байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаар мэдээллийг авах юм.

Ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг учраас броркерын байгууллагаас ногдол ашиг хэзээ шилжүүлэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж.

Тиймээс иргэд ногдол ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй.